Ч.Хүрэлбаатар: Бизнес хийхийг битгий хааж хорь, иргэд нь өөрсдөө сонголт хийх боломжийг нь олгооч

УИХ-ын намрын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд өнөөдөр болж байна.  Өнөөдрийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Энэ үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Хүн орж ирээд бизнес хийнэ гэхээр заавал Увс аймгийн Давст сумын хойно байгаа газарт очиж хий гэж зааж өгөхгүй. Бизнес хийх эрх чөлөө нь нээлттэй байсны дараа энэ улс орны эдийн засаг хөгжинө. Олон жил арилгаж чадахгүй байгаа ядуурлыг ажлын байр бий болгосны дараа гарна. Бизнес хийхийг битгий хааж хорь, иргэд нь өөрсдөө сонголт хийх боломжийг нь олгооч гэж байгаа юм. Нэг дарга гарч ирээд бурхан багш шиг аашлаад байх шаардлага байхгүй. Тэнд бизнес хий, үүнийг боль гэвэл хэн бэ хэдийн тоо гэж хэлнэ. Тиймээс энэ бүхэн нээлттэй байг. Иргэд бизнес хийх, сонголт хийх үндсэн боломжийг нээлттэй болгох зарчмыг ярьж байгаа юм” гэж ярилаа.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *