Франц улс 34 настай, гей Ерөнхий сайдтай боллоо

Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон тус улсын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайдыг мягмар гарагт томилжээ.

Тодруулбал, Макрон шинэ ерөнхий сайдаараа 34 настай Боловсролын сайд Габриэл Атталыг томилсон байна. Атталын тухайд хамгийн залуу ерөнхий сайдаас гадна нээлттэй гей буюу ижил хүйстэн ерөнхий сайд гэдгээрээ онцлогтой.

Шинэ Ерөнхий сайд Габриэл Атталь 29 настайдаа Боловсролын сайд болсон нь мөн л хамгийн залуу сайдад тооцогдож байв. Түүх сөхвөл Атталаас өмнө 1984 онд Лаурент Фабиус 37 настайдаа Ерөнхий сайд болж байсан нь хамгийн залуудаа  орж байсан юм.

Францын эмэгтэй Ерөнхий сайд Элизабет Борнын тухайд үүрэгт ажлаа хүлээн авснаас 20 сарын дараа огцорлоо. Түүний намын гишүүд парламентад олонх биш байсан нь Элизаббет Борнд томоохон асуудал болж байсан юм.

Эх сурвалж:BBC

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *