Мөсөн гулгуураар нэг цагт хамгийн олон хүн гулгасан Гиннесийн дээд амжилтыг тогтоолоо

 “МАЗААЛАЙ” мөсөн хотхоны нээлт өчигдөр болсон. Энэ үед нэг цагт хамгийн олон хүн тасралтгүй гулгах мөсөн гулгуур баригдсан ба үүгээр “ГИННЕСИЙН РЕКОРД” эвдэх зорилго тавьж байгаа талаар бид мэдээлсэн. Нийт 12 метр өргөнтэй, 18 метр урттай мөсөн гулгуураар нэг цагийн дотор 408 хүн гулгаснаар Гиннесийн дээд амжилтыг тогтоож, Монгол орны өвлийн аялал жуулчлал дэлхийн газрын зурагт тэмдэглэгдлээ.

Тус арга хэмжээг Гиннесийн албан ёсны шүүгч Айрис Хоу, Соёлын яамны Лондон дахь Гиннес хариуцсан зөвлөх Элизабет Фокс шүүсэн бол, Гиннесийн рекордыг 408 хүн тогтоосон байна.

“The Mazaalai International Ice and Snow Festival” нь Скай Резорт цанын баазын талбайд байрлаж байгаа бөгөөд 2023 онд бүртгэгдсэн 52 мазаалай, мөсөн гулгалтын талбай, 50 метрийн урттай мөсөн гулсуур болон Гиннесийн дээд амжилтыг Монгол Улсаас тогтоох 12м өргөнтэй 22м урттай нэг цагт хамгийн олон хүн гулгах мөсөн гулсуур, 56.4 метр урттай Монгол цас мөсөн баримал гэх мэт бусад бүтээл байрлах юм.

400-500 хүн нэг доор хүлээн авах хүчин чадалтай, 4000 м.кв талбайг хамарсан шинэлэг өвлийн наадам юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *