Н.Сугар: Осол халтиргаа, гулгаанаас болсон эсэх дүгнэлт хуулийн байгууллагаас гарна
Газ тээвэрлэж явсан машин дэлбэрсэн ослын талаар Нийслэлийн Онцгой Комиссоос мэдээлэл өгч байна.
НЗД-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “11 айлын 43 иргэн зочид буудалд байрлаж байгаа. Эдгээр иргэнийг цаашид хаана байршуулах талаар судалж байна.
Хуулийн байгууллагынхан дүгнэлт гаргасны дараа хохирлыг хэрхэн барагдуулах талаар НОК хэлэлцэж байна.
28 машин шатаж, 207 иргэнд эмчийн үзлэг хийсэн, 168 иргэн галд өртсөн мэдээлэл ирсэн.
Галд өртсөн барилга байгууламжуудын хийцлэлд өөрчлөлт орсон эсэхийг шалгана. Хэчнээн хүн амь хохирсон талаарх мэдээллийг хуулийн байгууллагаас өгнө” гэв.