“М хөгжлийн лиг”-ийн лигийн аваргаар Хасын Хүлэгүүд баг тодорлоо

Монголын сагсан бөмбөгийн холбоо 2023-2024 оны улиралд хөгжлийн буюу хоёрдугаар түвшний лигийг анх удаагаа зохион байгууллаа.

Анхны лигийн аваргын төлөөх цувралд Хасын Хүлэгүүд баг TLG Ондилт багийг 3:1 харьцаатай ялж цомыг өргөв. Мөн 50 сая төгрөгийн мөнгөн шагнал гардан авсан юм. Финалын “Үнэ цэнтэй тоглогч”-оор Э.Эрмүүнзаяа тодорчээ.

Мөн М хөгжлийн лиг улирлын шилдгүүдээ тодрууллаа. Улирлын “Үнэ цэнтэй тоглогч”-оор  Сүхбаатар багийн А.Баярхүү, “Шилдэг хамгаалагч”-аар Б.Дамдинсүрэн, “Шилдэг 6 дахь тоглогч”-оор Ондилт багийн Ө.Мэндсайхан, “Шилдэг дасгалжуулагч”-аар Хасын Хүлэгүүд багийн Серби мэргэжилтэн Н.Велибор нар тодорлоо.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *