Д.Дэмбэрэлцэрэнгийн хотол бялуу

“Хүмүүн хорвоо” нийгэмлэг, Нэпко хэвлэлийн газрын хамтын бүтээл “Түүхэн эрхмүүдийн цадиг”-ийн 18 дахь цуврал уншигч таны гарт очлоо. Монгол Улсын төр, түүхийн судалгаа хийх, их түүхийн эгэл бодит үнэнийг тодруулах, өнгөрсөн эдүгээгийн Монгол түмний нэрт хүмүүсийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, тэдгээрийн амьдрал, монгол ухаан, холч харааг ард түмэн, хойч ирээдүйд ойлгуулан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Түүхэн эрхмүүдийн цадиг” цуврал энэ удаа Монгол Улсын Гавьяат хуульч, Улсын дээд шүүхийн дарга агсан “Дашдоржийн Дэмбэрэлцэрэнгийн намтар, түүхийг олон түмэндээ хүргэлээ.


Хэрэвзээ номыг бялуу шиг зүсээд агуулгыг нь хардагсан бол крем, кекс нь сөөлжилсөн олон давхрагатай амттайхан ном нэгээр нэмэгдлээ. Энэ сайхан бялууг Д.Дэмбэрэлцэрэн хийсэн бус ардчилсан Үндсэн хуулийн дизайныг бүтээхэд оролцсон, Монгол Улсын Дээд шүүхийн анхны дарга Дашдоржийн Дэмбэрэлцэрэнгийн намтар юм. Дан ганц намтар гэж тодорхойлоход хангалтгүй учир бялуутай зүйрлэсэн хэрэг. Хорин бүлэгтэй номын бараг тэн хагас нь Монголын үндэсний хууль цаазын ертөнцийн түүхэнд зориулагджээ. Хүний намтар уншихад амьдарч асан цаг үеийнх нь өнгө төрхийг олж хардаг бол Дашдоржийн Дэмбэрэлцэрэн номоос дэлхийн талыг эрхшээж явсан талын нүүдэлчин баатруудаас өгсүүлээд орчин цагийн эрх зүйт төрийн хууль шүүхийн тогтолцоо хүртэлх хоёр мянганыг давсан цаг хугацааны түүхийг товч бөгөөд тодорхой мэднэ.

Өвөрхангай аймгийн Бүрд суманд ХХ зууны дундуур төрж, хөдөөх амьдралаар өсөж, хуучин Зөвлөлт Холбоот Улсад эрхзүйчийн боловсрол эзэмшсэн Д.Дэмбэрэлцэрэн социализмын тоталитари тогтолцооноос ардчилсан эрхзүйт нийгэмд шилжин хуульзүйн салбараа агуулгаар нь бүрмөсөн өөрчлөн байгуулсан жилүүдэд ажиллаж амьдарчээ. Д.Дэмбэрэлцэрэн Дээд шүүхийн даргаар томилогдоод 1990 оны арванхоёрдугаар сарын 24-нд Дээд шүүхийн бүгд хурлаар батлуулсан 89 дүгээр тогтоол нь чанх эсрэг эргэсэн цаг үеийн тодхон гэрч болон үлдсэн байна. Тэнд “БНМАУ-ын шүүхийн өөрчлөлт, шинэчлэлийн эцсийн зорилго нь БНМАУ-ын шүүх засаглалыг соёл иргэншил, ардчиллын хөгжлийн олон улсын түвшинд тогтоож бэхжүүлэх явдал” хэмээсэн буй. Энэ тогтоолоос өмнө “хүн байвал хэрэг нь олдоно” гэдэг зарчмаар МАН шүүхийг захирч ирсэн юм. Ихэд энгийнээр, хүн бүхэнд ойлгомжтой томъёолбол “нотлогдоогүй бол гэм буруутайд тооцохгүй ээ” л гэсэн үг. Ээдрээтэй өөрчлөлт шинэчлэлийг үүрч гарсан Д.Дэмбэрэлцэрэнгийн намтраас сонин содон олон үйл явдлыг сөхөн харна. Ухаан нь, ардчилсан Үндсэн хууль батлагдахаас өмнө БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчид 1960 оны социализмын материал техникийн бааз байгуулна гэдэг зорилттой социалист Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байжээ гэх мэт.

“Хүмүүн хорвоо” нийгэмлэг, Нэпко хэвлэлийн газрын хамтын бүтээл “Түүхэн эрхмүүдийн цадиг”-ийн 18 дахь цуврал уншигч таны гарт очлоо. Монгол Улсын төр, түүхийн судалгаа хийх, их түүхийн эгэл бодит үнэнийг тодруулах, өнгөрсөн эдүгээгийн Монгол түмний нэрт хүмүүсийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, тэдгээрийн амьдрал, монгол ухаан, холч харааг ард түмэн, хойч ирээдүйд ойлгуулан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Түүхэн эрхмүүдийн цадиг” цуврал энэ удаа Монгол Улсын Гавьяат хуульч, Улсын дээд шүүхийн дарга агсан “Дашдоржийн Дэмбэрэлцэрэнгийн намтар, түүхийг олон түмэндээ хүргэлээ.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Share via
Copy link