Иргэдийн хөдөлгөөнийг QR кодоор хянах нь хүний эрхийн зөрчил

И-баримтад суурилсан QR кодоор иргэдийн хөдөлгөөнийг бүртгэж байгаа нь хүний эрх зөрчигдөх эрсдэл үүсгэж байгаа тул эрх зүйн зохицуулалт бий болгох, хувь хүний мэдээллийн аюулгүй байдалд хяналт, баталгаа бүрдүүлэх талаар Комиссын гишүүний шаардлагыг Улсын Онцгой Комисст хүргүүлжээ.

Энэ талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээлэл шаардлагын агуулгыг бүрэн гүйцэд илэрхийлэхгүй байгаа учраас нийгэмд ташаа мэдээлэл түгээгдэхээс сэргийлж Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Г.Нарантуяа тайлбар хийсэн байна.

Тэрээр “Цар тахлыг хязгаарлахын тулд иргэдийн хөдөлгөөнийг технологийн тусламжтай хянах нь халдварын хавьтлуудыг цаг алдалгүй тогтоох, халдварт авсан хүнтэй ойрхон байж, эрсдэлд орсныг нь хүнд шуурхай мэдээлэх, үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын ачааллыг бууруулах сайн талтай байж болно.

Гэвч энэ арга хэмжээг авахдаа хувийн мэдээлэл, хувь хүний нууцад шаардлагатай хэр хэмжээнд халдах, хувийн мэдээллийг цар тахлыг хязгаарлахаас бусад зорилгоор ашиглахгүй, гуравдагч этгээдэд задруулахгүй, цар тахлын нөхцөл байдал арилмагц цугларсан мэдээллийг устгах баталгаа, хяналтыг бүрдүүлэх шаардлагатай. Хувийн мэдээлэл, өгөгдөл, хувь хүний нууцыг хамгаалах нь технологийн эрин үеийн нэн чухал хүний эрхийн асуудал юм” гэжээ.

https://www.facebook.com/nhrcm/videos/775212186741478/

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *