Пүрэв гарагт /2024.03.21/ АНУ-ын Хууль зүйн яам болон тус улсын 15 муж “Apple” компанийг ухаалаг утасны салбарыг монополчилж, жижиг өрсөлдөгчдөдөө хохирол учруулан үнийн хөөргөдөл үүсгэсэн хэмээн шүүхэд өгчээ.

“Apple”-аас өмнө “Google”-ийн толгой компани “Alphabet”, “Amazon” болон “Meta” компанийг АНУ-ын засгийн газрын агентлагууд монополын хуулийг зөрчсөн хэргээр шүүхэд өгч байсан юм.

АНУ-ын Ерөнхий прокурор Меррик Гарланд “Apple”-ийг шүүхэд өгсөн талаар мэдэгдэл гаргахдаа “Компаниуд монополын эсрэг хуулийг зөрчсөний хариуцлагыг хэрэглэгчид төлөх ёсгүй. Хэрвээ арга хэмжээ авахгүй үлдээвэл Apple ухаалаг утасны салбарт монопол эрх мэдлээ бататгасаар байх болно” хэмээжээ.

Тус улсын Хууль зүйн яамны үзэж буйгаар бол “Apple” нэг iPhone-ыг 1,599 ам.доллар хүртэл үнээр худалдаалж, ухаалаг утасны салбар дахь бусад компаниудаас хавь илүү орлого олдог аж.

Мөн “Apple” компани программ хангамж хөгжүүлэгч, зээлийн картын компаниуд гэх мэт янз бүрийн бизнес түншүүдээс төлбөр авах байдлаар хэрэглэгчээс гарах зардлыг өсгөдөг гэж АНУ-ын Хууль зүйн яам үзжээ.

Эх сурвалж: The Guardian

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *