|

Т.Санчир дахин Хасын Хүлэгүүдэд нэгдэж, их гурвал эргэн нийллээ

Сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн урьдчилсан шатны тэмцээн Улаанбаатар хотод эхлэхэд долоон хоног үлдлээ. Монгол Улсаа төлөөлөн энэ жилийн дээд лигийн аварга Хасын Хүлэгүүд болон удаах байрны Бишрэлт Металл багууд өрсөлдөнө.

Нийт найман баг хоёр хэсэгт орсон бөгөөд тэмцээний А хэсэгт Монголын Бишрэлт Металл, Хонг Конгийн Истерн, Малайзын НС Матрикс Дирс, Индонезийн Правира Харум Бандунг багууд багтсан бол Б хэсэгт Монголын Хасын Хүлэгүүд, Тайландын Хай-Тек, Сингапурын Адройт, Индонезийн Пелита Жаяа багууд багтсан байна.

Саяхан Бишрэлт Металл багийн Блэнд нутаг буцаж, Кристофер Блэйкийг эргүүлэн авч, Эрдэнэтийн Уурхайчдаас Г.Болор-Эрдэнэ, Сэлэнгэ, Бодонсоос О.Тулга нар нэг баг болов. Мөн Даниел Очефу гэх 211 см өндөртэй, төвийн тоглогчийг бүрэлдэхүүндээ багтаасан.

Тэгвэл өчигдөр /2024.03.27/ Монголын сагсан бөмбөгийн шилдгүүдийн нэг Т.Санчир Хасын Хүлэгүүд багт нэгдлээ. Тэрбээр ийнхүү Азийн аваргуудын лигийн урьдчилсан шатны тэмцээнд хуучин багтаа тоглохоор боллоо.

Анх 2011 онд Хасын Хүлэгүүд багт нэгдэж, лигийн анхны түрүүгээ хүртсэн түүхтэй. Үүний дараа 2013, 2016 онуудад дахин нэгдэж, аварга авсан. Ийнхүү дөрөв дэх удаагаа Хүлэгүүдтэй нэгдлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *