Тайваньд газар хөдөлсний улмаас долоон хүн амиа алджээ
Тайванийн зүүн нутгийн Хуалянь хотын ойролцоо 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас долоон хүн амиа алдаж, 736 хүн гэмтэж бэртжээ.
Газар хөдлөлт орон нутгийн цагаар 07:58 цагт болсон бөгөөд Тайванийн бүх нутагт мэдрэгдсэн байна. АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр, газар хөдлөлтийн голомт Хуалянь хотоос өмнө зүгт 18 км-ын зайд, 15.5 км-ийн гүнд байжээ. Газар хөдлөлтийн дараа 100 гаруй чичирхийлэл бүртгэгдсэний ес нь дөрөв болон түүнээс дээш магнитудын хүчтэй байлаа.
Тайваньд сүүлийн 25 жилийн хугацаанд болсон хамгийн хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл нийслэл Тайбэй хотод мэдрэгдсэн бөгөөд барилгууд чичирхийлэн ганхаж байгаа нь дүрс бичлэгүүд дээр харагдаж байна