Боксын олимпын наадмын эрх олгох сорилго тэмцээн энэ амралтын өдрүүдэд болно

Тайланд улсын Бангкок хотноо 2024 оны тавдугаар сарын 21-нээс зургаадугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Уг “ПАРИС-2024” Олимпын наадмын эрх олгох тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн энэ сарын 6, 7-нд 16:00 цагаас Их тамир Олимп цогцолборт болно.

Уг сорилго тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар оролцоно. Тэрбээр Монголын боксын холбооноос ёс зүйн алдаа гаргасандаа уучлал хүсэж, 63.5 кг-д дотоодын сорилд оролцох, цаашлаад Парисын олимпын наадмын дэлхийн эрх олгох сүүлийн тэмцээнд өрсөлдөх хүсэлтэйгээ илэрхийлж,  Боксын холбоо хүсэлтийг хүлээн билээ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments