ҮЙЛ ЯВДАЛ: Киргиз улсын парламентын даргын айлчлал эхэлнэ

Өнөөдөр /2024.04.23/-ны өдөр болох зарим үйл явдлыг тоймлон хүргэж байна.

09.00 ЦАГТ:

  • УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Киргиз улсын парламентын дарга Нурланбек Шакиевын Монгол Улсад хийх албан ёсны айлчлал эхэлнэ.
  • Өмнөговь аймгийн Ханбогд суманд Монголын Гидрогеологи, Геоэкологийн холбоо, орон нутгийн засаг захиргаа, “Оюу толгой” компани, Гурван талт зөвлөл хамтран “Гүнээсээ хайрлая! Усны чуулган” зохион байгуулна.

10.00 ЦАГТ: 

  • УИХ-ын ажлын хэсэг, байнгын болон түр хороо хуралдана.

12.00 ЦАГТ:

  • УДБЭТ-д: Шинэ уран бүтээл Г.Доницеттийн “Дурлалын ундаа” дэлхийн сонгодог дуурийн хэвлэлийн хурал болно.

14.00 ЦАГТ:

  • Төрийн ордонд эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах Түр хорооны сонсголын тайлан, санал дүгнэлтийг хэлэлцэнэ.
  • Нийгмийн даатгалын ерөнхий газрынхан иргэдтэй харилцах олон нийтийн “11-11” төвд ажиллаж байна.
  • МҮЭСТО-нд “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа 4-р сарын 28 хүртэл гарч байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments