Өнөөдөр бөхийн холбоо допингийн зөрчлүүдүүдийн талаар нээлттэй уулзалт болно

Монголын Үндэсний бөхийн холбооноос допингийн зөрчлүүдийн талаар зохион байгуулах нээлттэй уулзалт Монгол бөхийн өргөөний хойд талд байх “Миллениум плаза” төвийн 501 тоот танхимд өнөөдөр /2024.05.08/-нд 16:00 цагт болно.
Тус уулзалтад МҮБХ-ны Тэргүүлэгчид, Ёс зүй сахилга хариуцлагын зөвлөлийн гишүүд оролцох бөгөөд бөхийн багш дасгалжуулагчид, бөхчүүд хүрэлцэн ирж оролцох нь нээлттэй болно.
Уулзалтад оролцох урилгыг Спортын арбитр ТББ мөн МонголынҮндэсний допингийн эсрэг байгууллагад хүргүүлжээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments