ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын Үндэсний номын сангийн шинэ барилгын нээлт болно

Тавдугаар сарын 27-нд: УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.

-Монгол Улсын Үндэсний номын сангийн шинэ барилгын нээлтийн ёслол 11.40 цагт болно. Утас: 8010-4037.

-Үндэсний Урлагийн Их Театрын уран бүтээлчдийн “LAND OF THE SKY” аялал жуулчлалын байгууллагынханд зориулсан танилцуулах тоглолт 18 цагт тус театрын байранд болно. Монголчуудын олон зууны туршид бий болсон нүүдэлчин ахуй, байгаль эхийн шүтэн барилдлагатай үндэсний ёс заншлыг харуулсан уг тоглолт зургаадугаар сарын 5-наас өдөр бүр 18 цагаас үзэгчдийн хүртээл болох юм.

-БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын XIV ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний сонгон шалгаруулалтын цахим бүртгэл тавдугаар сарын 27-ноос зургаадугаар сарын 3-ны өдрүүдэд явагдана.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *