Энэтхэгчүүд Хиндү шашны баяраа өргөн тэмдэглэснээс коронавирусийг ХЯНАЛТААСАА АЛДЖЭЭ

Энэтхэгт өдөрт  350  мянган хүн халдвар авч байна. Энэ тоо нэмэгдэх нь тодорхой байгаа бөгөөд  нийтдээ 17 сая хүн халдвар авч 200 мянган хүн  нас бараад байна. 
Тус улс халдварыг хяналтаасаа алдсан нь хоёр шалтгаантай гэж үзэж байна. Нэгдүгээрт Хиндү шашны баярыг өргөн хүрээтэй тэмдэглэсэн явдал. Хоёрдугаар мутацид орсон вирус эрчимтэй тархаж буйтай холбоотой  гэж үзэж байна.
Ийнхүү Энэтхэгт нөхцөл байдал туйлын хүнд болсон тул баячууд нь хувийн онгоцоор дүрвэж улс  орнууд хилээ хааж байна. Тухайлбал Нидерландын засгийн газар коронавирус хурдацтай тархаж байгаатай холбогдуулан Энэтхэгээс зорчигч тээврийн бүх нислэгийг зогсоох шийдвэр гаргажээ. 
Мөн  Германы засгийн газар Энэтхэгт  коронавирусний шинэ төрөл тархсан тул тус улсаас нэвтрэх нөхцөлийг чангатгаж  байгаагаа мэдэгдэээд “Вакцинжуулалтад эрсдэл үүсгэхгүйн тулд бид Энэтхэгтэй улстай зорчигч тээврийн харилцаагаа түр зогсоож байна. Ням гарагаас эхлэн Энэтхэгээс зөвхөн Германы иргэд ирэх боломжтой. Тэд нисэхээсээ өмнө шинжилгээ өгч, ирээд 14 хоногийн тусгаарлалтад орох болно” гэжээ. 
Харин Энэтхэг улсын нийслэл  Нью-Делид хөл хорио  тогтоов. Коронавирусний тархалттай холбогдуулан Энэтхэгийн үндэсний Дели тойргийн засаг захиргаа /Нью Дели хот багтана/ даваа гараг хүртэл мөрдөгдөж байсан хатуу хязгаарлалтыг тавдугаар сарын 3 хүртэл сунгасан байна. 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *