Шүүхийн шийдвэр албажаагүй тохиолдолд Н.Номтойбаярт нэр дэвшигчийн үнэмлэх олгох боломжгүй

“Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр СЕХ-нд холбогдуулж гаргасан нэхэмжлэлийг өнгөрсөн пүрэв гарагт /2024.06.06/ Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хэлэлцээд, Н.Номтойбаярын нэр дэвших эрхийг сэргээж, үнэмлэх олгохыг СЕХ-нд даалгасан.

Тэгвэл өнөөдөр нэр дэвшигчдэд үнэмлэх олгож, сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж буй. Харин “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр албан ёсоор СЕХ-нд очоогүй бөгөөд Н.Номтойбаярт үнэмлэх олгохгүй” гэх мэдээлэл гараад буй.

Энэ талаар “Үндэсний эвсэл”-ээс тодруулахад “Шүүхийн шийдвэр ажлын 5 хоногийн дотор СЕХ-нд очих ёстой. Өнөөдрийн байдлаар 3 хонож байна. Өнөө маргаашдаа шүүхийн шийдвэр албажаад, СЕХ үнэмлэх олгоно. Тиймээс бид хүлээх зүйлгүйгээр сурталчилгаагаа албан ёсоор эхэлж, бүх зүйл хэвийн явагдана” гэх тайлбарыг өглөө.

Харин СЕХ-ноос “Шүүхийн шийдвэр хараахан албажаагүй байгаа учраас өнөөдөртөө Н.Номтойбаярт үнэмлэх олгох боломжгүй” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *