BBC: Умард Солонгос хилийн дагуу хана хэрэм барьж байна
Умард Солонгос өмнөд хилийн дагуу хэд хэдэн газарт хана хэрэм босгож байгааг хиймэл дагуулаас авсан зургуудаар BBC баталгаажуулжээ. Тус агентлагийн дүн шинжилгээ хийсэн зургуудаас үзэхэд Цэрэггүй бүсийн (DMZ) дотор хана босгосон нь Өмнөд Солонгостой байгуулсан гэрээг зөрчсөн байж болзошгүй юм.
Хиймэл дагуулаас авсан зурагт цэрэггүй бүсийн ойролцоо хилийн зүүн захаас ойролцоогоор 1 км-ийн зайд хаалт босгосон гурван хэсэг газрыг харуулжээ. Хилийн бусад хэсэгт ч дахин хаалт босгосон байх магадлалтай. Тухайн газарт өмнө нь өндөр нарийвчлалтай зураг авч байгаагүй тул барилгын ажил яг хэзээ эхэлсэн нь тодорхойгүй. Гэхдээ 2023 оны 11 дүгээр сард авсан зураг дээр эдгээр байгууламжууд харагдахгүй байгаа аж.
Солонгосын хойг дахь зурвас газар болох цэрэггүй бүс нь 1953 онд Солонгосын дайныг төгсгөсөн гал зогсоох гэрээний дагуу байгуулагдсан хилийн шугамыг ахиулан хүрээлсэн хоёр талаас нэвтрэх хориотой газар юм. Энэ зурваст хоёр талын цэрэг орох нь хориотой, зурвасын хоёр ирмэгээр маш нягт цэргийн хамгаалалттай байдаг нь дэлхийн хамгийн цэрэгжсэн хамгаалалттай хилийн зурваст тооцогддог.