Маргаашаас “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэлнэ
“Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудал руу нийтийн тээврийн автобус маргаашаас явж эхлэхээр болсон талаар Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.
Тодруулбал “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаар үйлчлүүлж буй иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх зорилгоор маргааш буюу 2024 оны долдугаар сарын 4-ний өдрөөс нийтийн тээврийн Ч:19 “Чингис хаан нисэх буудал-Сүхбаатарын талбай”, Ч:20 “Чингис хаан нисэх буудал-Буянт-Ухаа спорт цогцолбор” чиглэлүүдэд 06:20 цагаас 10:30 цагийн хооронд автобус явж эхлэх юм байна.
- Ч:19 “Чингис хаан нисэх буудал-Сүхбаатарын талбай” чиглэлд том хүн 15,000 төгрөгөөр, хүүхэд 7,000 төгрөгөөр,
- Ч:20 “Чингис хаан нисэх буудал-Буянт-Ухаа спорт цогцолбор” чиглэлд том хүн 10,000 төгрөгөөр, хүүхэд 5,000 төгрөгөөр мөн нийтийн тээврийн Umoney картаар зорчих боломжтой аж.