Ц.Мөнх-Оргил УИХ-ын даргын ахлах зөвлөхөөр ажиллана
УИХ-ын гишүүн асан Ц.Мөнх-Оргил УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн ахлах зөвлөхөөр ажиллах болжээ. Тэрээр гурван удаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан туршлагатай.
Мөн хуульч Бонны Алтангэрэл , Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн асан Н.Отгончимэг нар УИХ-ын даргын зөвлөхөөр тус тус ажиллана.