The Weeknd өнгөрсөн нэг жил Billboard-ын 16 жагсаалтыг тэргүүллээ

Өнгөрсөн жил буюу 2020 онд “After Hours” цомгоо цацсан тэрээр бүтэн жилийн турш чартыг тэргүүлэн, оны онцлох уран бүтээлчийн байрыг яалт ч үгүй эзэгнэж байсан юм.

Харин Billboard өнгөрөгч онд шинээр гарсан бүхий л уран бүтээлүүдийг эцсийн дүнгээр шалгаруулан, шүүж дууссан бөгөөд шилдгийн шилдэг жагсаалтуудаас 16 нь The Weeknd-ээр толгойлуулсан байлаа.

Энэ нь ховорхон тохиох амжилт бөгөөд, түүний өнгөрсөн жилийн турш цацсан уран бүтээлүүд ямар чанартай, гүйццэтгэл сайтай байсныг илтгэж байгаа билээ.

Харамсалтай нь Грэммийгийн наадам түүнийг нэг ч номинацидаа оролцуулаагүйгээс гадна, үйл ажиллагаандаа ч уриагүй нь түүний урмыг хугалж, дуучин маань цаашдаа Грэммигийн Наадамд дахин нэр дэвшихгүй хэмээн мэдэгдсэн юм.

Тэгвэл Грэммигийн шагналтай шагналгүй, түүний шилдгээр тодруулсан 16 жагсаалтыг толилуулж байна.

  • Топ Уран Бүтээлч
  • Топ Эрэгтэй Уран Бүтээлч
  • Хамгийн эрэлттэй 100 уран бүтээлч
  • Хамгийн их сонссон уран бүтээлч
  • Хамгийн их дууны борлуулалттай уран бүтээлч
  • Радиогоор хамгийн их тоглогдсон уран бүтээлч
  • Топ RnB уран бүтээлч
  • Топ эрэгтэй RnB уран бүтээлч
  • Топ Billboard-ын цомог
  • Топ RnB цомог
  • Топ 100 дуу
  • Хамгийн их тоглогдож буй дуу
  • Хамгийн их хуваалцсан дуу
  • Хамгийн их шууд дамжуулагдаж буй дуу
  • Топ RnB дуу
  • Хамгийн их үзэлттэй дуу бичлэг

Эх Сурвалж: www.billboard.com

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *