Жонни Дэпп салалтаасаа бол 680 сая долларын алдагдалд орсон

Жонни Дэпп өөрийн үеийн жүжигчид дундаас авьяас чадвар, хувь хүнийхээ онцлогоор ялгарч, шүтэн бишрэгчид болон кино багийнхныхаа хайр хүндэтгэлийг хүлээсэн, нэр хүнд бүхий жүжигчин байсан билээ. Карибын Тэнгисийн Дээрэмчин киноны туслах дүрд тоглосноор улам ч нэр хүнд нь өсөж, алдар цуу нь тараад байсан юм.

57 настай жүжигчин маань сүүлийн гурван жил гаруй үргэлжилсэн салалтын шүүх хурлын үеэр экс эхнэр Амбер Хардынхаа эсрэг заргалдахдаа санхүүгийн тал дээр сул зохион байгуулалттай байснаас гадна, шүүх хуралд удаа дараа ялагдан эсрэг талд нөхөн төлбөр өгөх замаар ихээхэн алдагдал амссан байна.

Тухайлбал бие махбодод халдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, хүний амь насыг аюулд оруулсан гэх заалтуудын үндсэн дээр тэрээр давж заалдах шүүх хуралдаа ч ялагдан, 680 гаруй сая долларын нөхөн төлбөрийг нөгөө талдаа олгожээ.

 

 

Түүнчлэн эл хэргүүдэд холбогдож, үйлдсэн нь тогтоогдсонд үндэслэн ихэнх кино компаниуд түүнтэй хийсэн гэрээгээ цуцалж, кинонд тоглох урилгаа буцааж байгаагаас болж дансандаа ердөө 100 орчим сая долларын л үлдэгдэлтэй байгаа аж.

Хэрвээ нөхцөл байдал үүнээс дордвол жүжигчин дампуурлаа зарлаж, үл хөдлөх хөрөнгөө зарж, борлуулахаас өөр сонголтгүй болох эрсдэлтэй нүүр тулаад байна.

Эх Сурвалж: www.wegotthiscovered.com

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *