Цэцэрлэг, ЕБС-ийн дотуур байрны хоолны зардал буурахгүй
Сургууль цэцэрлэг, дотуур байрны хоолны зардлын талаар ирэх онд нэмэгдүүлэхээр зорьж байсан зорилтоосоо 10 хувиар бууруулж байгаа. Одоо байгаа хоолны норм, норматив, илчлэг, түүхий эдийн зардлаас хасахгүй гэж ажлын хэсгийн гишүүн Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж хариулав.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Засгийн газарт чиглэл өгөх тухай”, “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.