Машин хулгайлсан эрэгтэй өөр машин хулгайлсан эмэгтэйтэй мөргөлдсөн хачирхалтай явдал

АНУ-ын Орегон мужид машин хулгайлсан хэргээр цагдаа нарт хөөгдөж явсан эрэгтэй өөр машин хулгайлсан эмэгтэйтэй мөргөлдсөний улмаас баригдсан хачирхалтай хэрэг 2020 онд гарч байсан аж. Тухайн үед цагдаа нар анхны машиныг барьж явсан эрэгтэйг Портланд хотын оршин суугч Рэнди Ли Коопер байсан гэж мэдэгдсэн юм.

Кооперыг цагдан хорьсны дараа түүнтэй мөргөлдсөн эмэгтэй ч мөн адил хулгайлсан машин унаж явсныг илрүүлсэн аж. Хоёр дахь машиныг барьж явсан эмэгтэйг Кристин Николь Бегу гэдэг бөгөөд хэрэгтнүүд хоёул сэтгэцэд нөлөөлөх бодис ашигласан байжээ. Кооперыг тээврийн хэрэгсэл зөвшөөрөлгүй хэрэглэсэн, цагдаа нараас зугтах гэж оролдсон, хүний биед халдсан болон хайхрамжгүйгээр жолоо барьсан хэргээр ялласан байна.

Эх сурвалж: New York Post

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments