“Оюу толгой” компани өөрсдийгөө хаацайлсан мэдэгдэл гаргаж, өлсгөлөн зарласан иргэдийг басамжиллаа

“Оюутолгой” ХХК 22 гэрээт ажилтнаа ажлаас гэнэт халсны улмаас халагдсан ажилчид өлсгөлөн зарлаж буй тухай манай редакц үйл явдлын мэдээллийг цаг бүрт удаа дарааллан мэдээллэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор “Оюу толгой” компани мэдээлэл гаргажээ.

Мэдэгдэлд: 

Даланзадгад сумын төв талбайд суулт, өлсгөлөн зарлаад буй хүмүүсийн эрүүл мэнд, биеийн байдалд санаа зовниж буйгаа юун түрүүнд илэрхийлж байна. Оюу толгой компани нь Өмнөговь аймгийн ажил эрхлэлтийг дэмжих бодлогын хэрэгжилтэд тууштай хандаж ирснээ дахин нотолж байна.

Эдгээр гомдол гаргаад буй иргэд нь Оюу толгойн далангийн хэлтсийн гэрээт гурван компанид улирлын чанартай ажил эрхэлдэг байсан бөгөөд Оюу толгой компанийн үндсэн ажилтан байгаагүй. Бидний хувьд гэрээт компанийн өмнөөс тайлбар хийх нь зохисгүй боловч Хишиг Арвин компанийн өгсөн мэдээллээс үзэхэд эдгээр хүмүүст байнгын ажлын байрны санал тавьсан боловч гэрээний нөхцөлийг дахин ярилцах үүднээс гэрээнд гарын үсэг зураагүй гэж ойлгож байна.

Санал болгосон ажлын байрны нөхцөл нь эдгээр хүмүүсийн өмнө авч байсан цалин урамшуулалтай ойролцоо нөхцөлтэй байсан. Гэрээт компанийн сонгон шалгаруулалттай холбоотой, 2021 оны хоёрдугаар сард нийт 30 операторын гэрээ дууссан бөгөөд эдгээрээс: Найман хүн Оюу толгойн бусад гэрээт компаниудад 11 хүн Хишиг Арвин компанид тус тус ажилд ороод байна. Оюу толгой компани нь Өмнөговь аймгийн удирдлагуудтай үргэлжлүүлэн хамтран ажиллах ба Хишиг Арвин компани Өмнөговь аймагтай тохирсон зарчмуудын хүрээнд үүсээд буй асуудлыг шийдвэрлэнэ гэж итгэж байна” гэжээ.

Гэтэл тус халагдсан ажилчид нь “Оюутолгой” компанитай урт хугацааны буюу 2033 он хүртэл мөрдөх учиртай Хамтын ажиллагааны  гэрээг Өмнөговь аймагтай хамтран байгуулсан  байжээ. Мөн энэ явдал нь  Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийг үл тоомсорлон хэрэг болжээ.

Энэ талаар өлсгөлөн зарлаж буй ажилчдын зүгээс тодруулахад, “Энэ мэдэгдэлд хамтын ажиллагааны гэрээний заалтаа огт дурьдаагүй байна. Энэ нь биднийг үл тоомсорлож буй хэрэг гэж үзэж байна. Бид энэ компаниас хариуцлага нэхэж байхад тэд үүнээс бултах аргаа л хайж байна.” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *