McDonald’s ОХУ-д үйл ажиллагаагаа зогсоосон тул сая сая долларын үнэ хүрэх хоол хаяжээ

“McDonald’s” сүлжээ түргэн хоолны ресторан ОХУ болон Украинд үйл ажиллагаагаа зогсоосны улмаас 100 сая долларын үнэ хүрэх хоол хаясан байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 8-ны өдөр “McDonald’s” Орос, Украинп үйл ажиллагаа явуулдаг бүх сүлжээгээ түр хаах шийдвэр гаргасан. Үүний улмаас тус компани 127 сая ам.долларын алдагдал хүлээжээ.

Салбаруудаа хаасан ч гэсэн Украин болон Орос ажилчдад цалинг үргэлжлүүлэн олгосны улмаас 27 саяын алдагдал үүссэн бөгөөд зарах боломжгүй хоолоо хаясан нь 100 сая ам.доллар хүрсэн байна. McDonalds сүлжээ ресторан нь ОХУ-д 847, Украинд 108 салбартай юм.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *