“Киевийн Сүнс” хочтой нисгэгчийн түүхийг Украины зэвсэгт хүчин зохиожээ
ОХУ-ын 40 гаруй байлдааны онгоцыг буудаж, сөнөөсөн “Киевийн Сүнс” хочтой Украин нисгэгч байлдааны дундуур алагдсан хэмээн өмнө нь бид мэдээлж байсан. Тэгвэл түүний түүхийг цэргүүдийн сэтгэл зүйг дэмжихийн тулд зохиосон гэдгээ Украины зэвсэгт хүчин хүлээн зөвшөөрчээ.
Хэд хэдэн томоохон агентлагууд “Киевийн Сүнс”-ийг өнгөрсөн гуравдугаар сард байлдааны үеэр алагдсан хошууч Степан Тарабалка байсан хэмээн мэдээлсэн. Тэдгээр нийтлэлүүд олны анхаарлыг татаж эхэлсний дараа Украины зэвсэгт хүчин түүний түүхийг зохиосон гэдгээ мэдэгдсэн юм. Тус улсын нисэх хүчний төлөөлөгч Юрий Игнат хэлэхдээ “Киевийн Сүнс” нэг хүн биш, харин бүх Украин нисгэгчдийг хамруулж хэлсэн үг гэсэн байна.
Эх сурвалж: Unilad
Б.БУЯНДОРЖ