Х.БЭЭЖИН: Эмээ минь шүүх хуралдаа ирээрэй, дөрөв дэх удаагаа хойшлуулмааргүй байна шүү

Өнгөрсөн тавдугаар сарын 11-ны өдөр Нийслэлийн Ардчилсан намаас “Монголоо Беларусь болгохгүй” цуглааныг зохион байгуулсан. Тус жагсаалын үеэр мэдээлэл хийсэн МУГЖ Д.Сосорбарам руу дээлтэй залуус гурил цацсан. Улмаар цацсан зүйлийг гурил мөн эсэхийг тогтоохоор цагдаагийн байгууллагаас шалгалтын ажил эхэлсэн тухайгаа мэдэгдсэн юм.

Д.Сосорбарам руу гурил цацсан гэх “Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Бээжин “Эмээ минь маргааш 10 цагт шүүх хуралдаа заавал ирээрэй. Гомдол гаргачихаад өөрөө ирэхгүй юм. Дөрөв дэх удаагаа хойшлуулмааргүй байна шүү” хэмээжээ.

Б.БАЯРТ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *