Ахмадуудад коронавирусын эсрэг вакцин хийж эхэлжээ

Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд өчигдрөөс ахмад настнуудыг коронавирусын халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулж эхэлжээ.

Дархлаажуулалтад 50-64 насны  ахмад настнуудыг хамруулах ба эмчийн үзлэг болон өөрсдийн саналаар вакциныг хийх эсэхийг шийдэх ажээ. Вакцины хориглох заалтын хувьд, харшилтай, архаг хууч өвчтэй бол эмчтэйгээ сайтар зөвлөлдөх юм байна.

Ахмад настнуудад аль улсын вакцин хийж буй талаар дүүргүүдийн Эрүүл мэндийн газраас лавлахад БНХАУ-ын “Синофарм” вакцинаар дархлаажуулж байгаа гэлээ.

Вакцин хийх цагийн хуваарь харилцан адилгүй байгаа тул өөрсдийн харьяаллын ӨЭМТ-дөө хандан үйлчлүүлээрэй.

Дархлаажуулалтын хоёр тунг хийлгэж байж бүрэн дархлаа тогтох тул хоёрдугаар тунг хийлгэх хүртэл халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, халдвар авахгүй байхыг эрүүл мэндийн ажилтнууд анхааруулж байна.

Г.СУВД

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *