Доналд Трампын анхны эхнэр Ивана Трамп 73 насандаа таалал төгсжээ

Доналд Трампын анхны эхнэр Ивана Трамп 73 насандаа таалал төгсжээ. Түүний тухай Доналд Трамп Truth socialдээрх өөрийн цахим хуудсандааТэр миний амьдралыг зөв тал руу нь чиглүүлж чадсан, үнэхээр гайхалтай, үзэсгэлэн гоо, төгс бүсгүй байсангэж бичсэн байна.

Ивана одоогийн Чех улсад төрж өссөн  бөгөөд 1977 онд АНУ-ын ерөнхийлөгч асан Трамптай ханилан суужээ. Түүнээс 15 жилийн дараа 1992 онд тэд салсан бөгөөд Доналд Жр, Иванка, Эрик гэх гурван хүүхэдтэй.

1970-аад онд Канадад амьдарч байхдаа цанын багш, загвар өмсөгчөөр, харин гэр бүл болсныхоо дараа Манхэттан  дахь Плаза зочид буудалд менежерээр тус тус ажиллаж байв. Тэрбээр амьдралынхаа туршид нийт 4 удаа гэр бүл зохиож байжээ. Associated Pressагентлагийн мэдээлж буйгаар тэрбээр Нью-Йорк хотод байрлах өөрийн гэрийнхээ ойролцоох шатны хажуугаас ухаангүй байдалтай олдсон байна. Түүнийг цагдаагийн байгууллага шатнаас унасан ослын шинж чанартай үхэл хэмээн дүгнэж байгаа аж.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments