Алга болсон шумбагч хөлгийн зорчигчид бүгд амиа алдсан байжээ
“Титаник” хөлөг онгоцыг үзэхээр явсан таван хүний бүрэлдэхүүнтэй багийн шумбагч хөлөг алга болсон тухай өмнө мэдээлсэн. Тэгвэл тэнгисийн цэргийнхэн шумбагч хөлгийг олсон ч зорчигчид бүгд амиа алдсан байжээ. Хөлөгт OceanGate компанийн захирал Стоктон Раш, тэрбумтан Хамиш Хардинг, Францын иргэн Пол-Хенри Наргеолет, бизнесмен Шахзада Давуд болон түүний хүү Сулеман Давуд гэсэн таван хүн зорчиж явсан юм.
Зорчигчдын үхлийн шалтгаан хүчилтөрөгчийн дутагдлаар бус хүчтэй дэлбэрэлт байсан тухай гаднын хэвлэлүүд онцолсон байна. АНУ-ын эргийн хамгаалалтын алба сүйрсэн хөлгийг далайн ёроолоос илрүүлсэн ч дотор нь байсан таван хүн бүгд амь үрэгдсэнийг мэджээ.