Амиа алдсан 19 настай цэргийг ажиллуулж байсан “Галтууд” ХХК-ийн удирдлагуудыг шалгаж байна
Өмнөговь аймагт байрлах Зэвсэгт хүчний 167 дугаар ангид хугацаат цэргийн албан хааж байсан 19 настай Н-ийн цогцсыг баригдаж байсан барилгын хажуугаас олсон тухай бид өмнө мэдээлсэн. Цагдаагийн байгууллагаас талийгаачийг 15 давхраас унасан байж болзошгүй хэмээн мэдээлсэн.
Талийгаач штабын даргынхаа танилын “Галтууд” ХХК-ийн хармагийн талбайд өмнө ажиллаж байсан тухай мэдээлэл тавигдаад буй. Тэгвэл цэргүүдийг хууль бусаар ажиллуулсан тус компанийн удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэж, эл хэргийг Өмнөговь аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
О.ЭНЭРЭЛ