Дуучин Адам Левин эхнэрээ хуурсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ
Инстаграмын од нэгэн бүсгүй Адам Левинтэй жил гаруйн хугацаанд харилцаатай, түүний нууц амраг байсан талаараа ярьж өөрийн TikTok-д бичлэг байршуулжээ.
“The Maroon 5” хамтлагийн гоцлол дуучин 43 настай Адам мягмар гарагт өөрийн инстаграм хуудсандаа “Миний тухай яригдаж буй энэ бүх зүйлийг цэгцлэхийг хүсэж байна. Би эхнэрээсээ өөр хэн нэгэнтэй ямар нэгэн сээтэгнэх маягаар бичсэн мэт буруу сэтгэгдэл төрүүлжээ. Гэр бүлээс гадуурх ямар ч харилцаагүй байсан ч амьдралынхаа нэгэн харамсмаар үеийг туулж байна” гэжээ.
Мөн тэрбээр үргэлжлүүлэн “Би энэ асуудлыг шийдэж, гэр бүлийнхэнтэйгээ хамт нэг тийш нь болгохыг эрмэлзэж буй нь нэг талаараа зохисгүй юм. Миний эхнэр, гэр бүл бол энэ дэлхий дээрх миний санаа тавьдаг чухал зүйл. Надад хамаатай цорын ганц чухал зүйлээ эрсдэлд оруулах тийм гэнэн, тэнэг байх нь миний хийсэн хамгийн том алдаа байсан. Би дахиж хэзээ ч давтахгүй. Би бүх хариуцлагыг хүлээнэ. Бид үүнийг хамтдаа даван туулах болно” гэжээ.