Японд их хэмжээний цас орсноос 17 хүн амиа алджээ

Японы зүүн хойд хэсгийн ихэнх нутагт улирлын дунджаас гурав дахин их цас орсны улмаас 17 хүн амиа алдаж, 100 орчим хүн гэмтэж, олон зуун байшин гэрэл цахилгаангүй болжээ.

Өнгөрсөн долоо хоногоос хойш их хэмжээгээр орж буй цаснаас болж олон газарт зам харилцаа боогдож, хүргэлтийн үйлчилгээ саатсан байна.

Амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь байшингийн дээврийн цасыг унагах үедээ халтирч унасан аж. Үүнтэй холбогдуулан хотын захиргаа иргэдийг анхаарал болгоомжтой байхыг сануулсан байна.

Цаг агаарын хүндрэлээс үүдэж Японы хойд хэсэгт олон арван галт тэрэг, нислэгүүд түр хугацаагаар зогссон ч удалгүй үйл ажиллагааг нь сэргээжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *