ГХЯ: Судан дахь мөргөлдөөний бүсэд байсан манай улсын иргэд аюулгүй байршилд хүрсэн
Судан Улсын Хартум хотод байсан Монгол Улсын хоёр иргэн Улаанбаатарын цагаар өчигдөр оройн 21 цагийн үед Порт Судан хотод очсон тухай Гадаад харилцааны яам мэдээллээ.
Зэвсэгт мөргөлдөөн болж буй Хартум хотод НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгчийн газрын нэг ажилтан, нэг энхийг сахиулагч түгжигдсэн байсан юм. ГХЯ-наас дээрх иргэдийг татан авах бүхий л боломжийг эрэлхийлэн ажиллаж, тэдэнтэй байнгын холбоотой байга тухай мэдээлж байв. Тэгвэл өчигдөр орон нутгийн цагаар 9 цаг буюу Улаанбаатарын цагаар 15 цагийн орчимд НҮБ-аас зохион байгуулсан нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд хамрагджээ.
Хартум хотоос Порт Судан хот хүртэл 900 орчим км бөгөөд тэдгээр иргэн ийнхүү аюулгүй байршилд очоод байгаа аж.