Жүжигчин Даниел Рэдклифф үрийн зулай үнэрлэв

Жүжигчин Даниел Рэдклифф, эхнэр Эрин Даркын хамт үрийн зулай үнэрлэсэн байна. Хэрри Поттер цувралын алдарт жүжигчин тэрээр эхнэртэйгээ хүүхдийн түрдэг тэрэгтэй явж байхыг “Daily Mail” сайт хамгийн анх мэдээлжээ. Үүний дараа Рэдклиффийн хэвлэлийн төлөөлөгч түүнийг аав болсон гэдгийг албан ёсоор баталсан байна.

Хосууд анх 2013 онд “Kill Your Darlings” киноны зураг авалт дээр танилцаж, тэр цагаас хойш үерхлийн холбоотой болсон аж. 2001 онд гарсан “Harry Potter and the Philosopher’s Stone” кинонд Рэдклифф тоглохдоо дөнгөж 12 настай байсан билээ. Үүний дараа тэрээр Ж.К.Роулингийн бичсэн найман номын кино адаптацид тоглосон. Тэрээр хамгийн сүүлд “Weird: The Al Yankovic Story” кинонд тоглож, Бафтагийн кино наадамд нэр дэвшсэн юм.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments