Украины тал Путинийг хөнөөхийг оролджээ
Лхагва гарагийн орой (2022.05.03) Украины тал Кремль рүү хоёр дроноор халдаж, Владимир Путинийг хөнөөхийг оролдсон хэмээн ОХУ мэдээлсэн байна. Болсон явдлын талаар Кремль мэдэгдэл гаргахдаа “Хоёр дрон Кремль рүү чиглэн нисэж орж ирсэн. Зэвсэгт хүчин болон тусгай салааны баг радарын систем ашиглаж цаг алдалгүй арга хэмжээ авч, хоёр дроныг буудаж унагаасан. Бид энэхүү явдлыг Ерөнхийлөгчийн амь насанд халдахыг завдсан төлөвлөгөөт террорист ажиллагаа гэж үзэж байна. ОХУ-ын тал хүссэн үедээ хариу цохилт өгөх эрхтэй” хэмээжээ.
Харин Володимир Зеленьскийгийн зөвлөх “Reuters” агентлагт хэлэхдээ “Украин Кремльд болсон дроны халдлагатай ямар ч хамаагүй. Кремль рүү цохилт өгснөөр ямар нэгэн асуудал шийдэхгүй учраас бид тийм зүйл хийхгүй. Миний бодлоор Кремль рүү дайрлаа гэж мэдэгдэл хийж байгаа нь тус удахгүй ОХУ томоохон хэмжээний террорист халдлага хийхээр төлөвлөж байгааг илтгэж байна” гэсэн байна.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ