Бусдыг танд дургүй болоход хүргэх 6 зан чанар
Бид бүгд л нийгмийн харилцаанд орж, өдөр тутамд нийгэмшин амьдардаг хүмүүс. Бидний нийгмийн харилцаа яаж ч өрнөсөн, яаж ч өөрчлөлт шинэчлэл хйигдсэн бид бүгд бусад хүмүүсийн харах өнцөгт багтаж байдаг.
Өрөөл бусдын үзэл бодол, биднийг хэрхэн дүгнэх нь бидэнд хамаагүй хэдий ч нийгэмд эзлэх байр сууриа тогтворжуулж, бусдад сайн сайхнаар дүгнэгдэх нь хэн хүний хүсэл юм.
Тиймээс судалгааны дагуу бусдад тааламжтай санагдах бус, бусдад онцгүй сэтгэгдэл төрүүлж болзошгүй 6 зан авирыг та бүхэнд харуулж байна.
Цахим орчинд хэтэрхий ил тод байх
Хэн нэгэн инстаграмын найз чинь хэтэрхий олон зураг дарааллан хийж, маш олон стори оруулснаас болж танд тэр хүн тээртэй санагдаж байсан удаа бий юу? Олон нийтэд харагдах, танигдах, нийгмийн харилцаагаа идэвхижүүлэхэд туслах хэдий ч цахим орчинд хэтэрхий ил тод байх нь таны тухай бусдын сэтгэгдлийг сөрөг болгодог байна.
Хуурамч гомдол
“Тураад бүр өмнөх хувцаснууд таарахаа больчихлоо, тушаал дэвшсэн чинь ачаалал ихсээд ядарч байна” гэх мэт үнэндээ бусдын нүдэнд бахархал төрүүлэм, сайшааж магтам нөхцөлд гомдоллон, ундууцах нь бусдын дургүйцлыг хүргэдэг байна.
Инээмсэглэхгүй байх
Гэр бүлийн цуглаан, найзуудын уулзалтад очсон үедээ тэр бүр инээмсэглэж харагдддаггүй хүн арай та юм биш биз? Сэтгэл судлалын чиглэлээрээ алдартай Америкын Ваёоми Их Сургууль хэр олон давтамжтай инээмсэглэнэ, төдий чинээ бусдад сайхан сэтгэгдэл төрүүлсэн байдгийг судалгаагаар тогтоосон гэнэ. Мөн инээмсэглэхгүй, хөшингө царайтай байх нь эргэн тойрны тань хүмүүст төвөгтэй, тухгүй нөхцөл байдал үүсгэх талтай.
Байн байн хэн нэгнийг шүүмжлэх
Өмнө нь хэн нэгэн өөрт нь таалагдаагүйгээс болж таны хийсэн сонголт, үйлдлүүдийг шүүмжилж байсан үе бий юу? Та тэр хүмүүст тийм ч их дуртай байгаагүй биз. Нэгэнт дэлхий дээр байгаа 7 тэрбум хүн өөр өөрсдийн дахин давтагдашгүй зан чанартайгаас хойш хэн нэгний амьдралдаа хийж буй зүйлийг шүүмжлэн, эсэргүүцэх утгагүй билээ. Тиймээс зарим асуудал дээр амаа үдсэн мэт өнгөрөх нь зүйтэй байж болох юм.
Мэдрэмжээ хуурамчаар илэрхийлэх
Бусадтай адилхан мэдэрч, бусадтай адил хэмжээнд таашааж эсхүл сэтгэл хангалуун бус байгаа мэт аашлах гэж өөрийгөө хүчлэн, хариу үйлдэл үзүүлэх нь бусдын танд итгэх итгэлийг багасгадаг байна. Учир нь хүмүүс нэгнийхээ царай болон хоолойн өнгөөр, ямар нэгэн байдлаар худлаа эсхүл үнэн ярьж байгаагнь мэдэрч чаддаг гэдгийг Охаёо Их Сурггулийн эрдэмтэд нотлосон байна. Тиймээс өөрийгөө хуурамч нэгэн шиг харагдуулахгүйн тулд шудрагаар өөрийгөө илэрхийлж байгаарай.
Албаны ярилцлага, ажил хэргийн асуудалд сэтгэл хөдлөл үзүүлэх
Бүгдийн анхаарал төвлөрсөн, чухал үр дүн гарах шийдвэр зэргийг ажил хэргийн зарчмаар хийж байх үед сэтгэл хөдлөл их хэмжээгээр үзүүлж, их инээж, уйлж, уурлах зэрэг хариу үйлдэлл гаргах нь таны тухай бусдын сэтгэгдлийг унагадаг байна. Ингэснээр бусдад та сул дорой, боловсролгүй эсхүл соёдлгүй харагдах эрсддэлтэй юм.
Эх Сурвалж: psych2go YouTube channel