ЭЕШ-д бэлтгэх сургалт зохион байгуулсан багш нарын гэрээний хэрэгжилтийн тайланг хэлэлцлээ
Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Нутгийн хишиг” хөтөлбөрийн “ЧАДВАРЛАГ БАГШ” хөтөлбөрийн хүрээнд 2023 онд Элсэлтийн Ерөнхий шалгалт өгөх сурагчдын үнэлгээ, амжилтыг ахиулах зорилгоор 19 багшид урамшуулал олгож, 2023 оны 1 дүгээр сард гэрээ байгуулсан билээ.
Тус багш нар Математик, Монгол хэл, Физик, Хими, Биологи, Англи хэлний хичээлээр Даланзадгад сумын сурагчид болон Цогтцэций, Ханбогд, Гурвантэс сумын сурагчдад 5-10 хоногийн хугацаанд буюу нийт 3100 цагийн давтлага, өгч ажиллажээ.
Өмнөговь аймгийн хэмжээнд нийт 588 шалгуулагч ерөнхий шалгалтад хамрагдах бөгөөд Үүнээс: Математик-428, Монгол хэл-300, Нийгмийн тухай мэдлэг-366, Англи хэл-354, Орос хэл-1, Газар зүй-22, Физик-202, Биологи-101, Хими-98, Монголын түүх-21 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ.