Чойжин ламын музейн талбайгаа түрээслүүлж олсон орлого төсөвт хуримтлагддаг

Чойжин ламын сүм музейд үйл ажиллагаа зохион байгуулах нь бүх ААН, байгууллага иргэдэд нээлттэй эсэх  талаар Захиргааны нэгжийн дарга Э.Баярзулаас тодрууллаа.

Тэрбээр “Музей нь гадна талбайд болдог ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаануудыг ганц энэ жил зохиогоогүй. Өмнө нь ч зохиодог байсан. Бүх төрлийн биш хүний тоо заасан, хүндэтгэлийн арга хэмжээг тодорхой тарифын дагуу явуулдаг. Хүмүүсийн яриад байгаа шиг төрсөн өдөр тэмдэглэдэг зэрэг хүндэтгэлгүй зүйл огт байхгүй. Талбайн түрээсээс орж ирсэн бүх орлого төрийн санд төвлөрдөг. Бид төсөвт орлого хуримтлуулах үүрэгтэй. Орлого хуримтлуулж байгаа нэг хэлбэр нь талбайгаа түрээслэх юм.Талбайн түрээс олон нийтэд нээлттэй байдаг. Хэн нэгэнд давуу эрх олгож хууль зөрчсөн юм энд огт байхгүй. Ямар газруудтай гэрээ хийж арга хэмжээ зохиосон зэрэг бүх баримт манай шилэн данс дээр байгаа” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *