Гималайн мөсөн голны 80 хувь нь хайлах эрсдэлтэй байна
Балбын эрдэмтэд дэлхийн хамгийн өндөр оргилууд цаг уурын өөрчлөлтийн улмаас энэ зууны эцэс гэхэд эзлэхүүнийхээ 80 хүртэлх хувийг алдах эрсдэлтэйг анхаарууллаа.
Гиндукуш болон Гималайн нутгийн мөсөн голууд 2010 онтой харьцуулахад 65 хувиар хурдан хайлжээ. Энэ нь цаг агаарын температур нэмэгдсэнтэй холбоотой. Агаарын температур Цельсийн 1.5-2 хэмээр нэмэгдэхэд 2100 он гэхэд Гималайн бүс нутгууд эзлэхүүнийхээ 30-50 хувийг алдах юм байна.
Иргэд газар тариалангаа услах, мал аж ахуйгаа тэжээхийн тулд мөстлөгийн ус ашигладаг ч мөс хайлбал тариалангийн талбай усанд автана. Усны эх үүсвэр ширгэвэл ган гачиг болох эрсдэл үүсэх юм.