Тэрбумтан Илон Маск, Марк Цукерберг нарын тулааныг “X” платформоор шууд дамжуулна
“Твиттер”-ийг тэрбумтан Илон Маск худалдан авсны дараа Цукербергийн эзэмшдэг Мета компани “Твиттер”-тэй ижилхэн үйлчилгээ үзүүлдэг “Threads” хэмээх платформыг худалдаанд гаргаснаар тэдний зөрчил эхэлсэн гэж үздэг. Ийн тэд рингэн дээр тулалдахаар тохиролцсон гэж зургадугаар сард мэдээлж байв.
Тэгвэл тэдний тулаан тун удахгүй болох агаад тулааныг “Твиттер” буюу “X” платформоор шууд дамжуулна гэдгийг Илон Маск мэдэгдлээ.
Тэрбээр “Бүхэл өдрийн турш тулаандаа бэлтгэж хүнд туухайнууд өргөлөө. Бооцоогоо ахмад дайчдын сайн үйлсэд хандивлана” гэж ням гарагт жиргэжээ. Түүний хариуд Цукерберг “Илүү найдвартай платформ ашиглавал бид хандивын мөнгөө өсгөж чадна гэж бодож байна. Би өнөөдөр ч тулалдахад бэлэн байна. Наймдугаар сарын 26-нд тулалдах саналыг би гаргасан ч Маск зөвшөөрөөгүй байна” гэжээ.
Эх сурвалж:CNN
Б.ДОЛЖИНЖАВ