15 улсын хаан III Чарльзын титэм өргөх ёслол өнөөдөр болно

III Чарльз хааны титэм өргөх ёслол өнөөдөр Лондонгийн цагаар 11:00 минутад (Улаанбаатарын цагаар 18:00) эхлэх юм. Тэрээр өнгөрсөн жилийн есдүгээр сарын 8-ны өдөр , II Элизабет хатан таалал төгссөний дараа хаан ширээнд заларсан билээ. Ингэснээр тэрээр Хамтын нөхөрлөлийн 15 орнуудын хаан болсон.

Титэм өргөх ёслолын эхлэхээс хэдэн цагийн өмнө IIIЧарльз Уэльсийн хунтайж болон гүн нарын хамт Букингемийн ордны гадаа алхаж, цугласан олонтой уулзаж мэндчилсэн байна. Лондон хотын “Westminster Abbey” сүмд болох тэрхүү ёслолд 203 орны төрийн албан тушаалтнууд, хаан, нэр бүхий 2200 гаруй хүн оролцон юм. Харин Монгол Улсаас Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, тэргүүн хатагтай Л.Болорцэцэг, ЗГХЭГын дарга Д.Амарбаясгалан нар уригдсан.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments