93 дахь удаагийн Оскарын Наадам хамгийн их шүүмжлэл дагууллаа

Өнгөрсөн Ням гарагт болж өндөрлөсөн 93 дахь удаагийн Оскарын Наадмын эргэн тойронд багагүй үйл явдал өрнөөд амжлаа. Хэдийгээр өнгөрсөн жил цар тахалтай холбоотойгоор ихэнх киноны нээлт хойшилж, цөөн хэдэн кино нэр дэвшсэн ч шагналын босго өндөр байж, шударга бус шүүлт тэр бүрчлэн үзэгдээгүй юм. 

Харин энэ удаагийн Оскарын Наадмын тухай сэтгэл дундуур байгаа хэд хэдэн уран бүтээлч, олны танилууд байгаагаар зогсохгүй, тэдгээр хүмүүс үзэл бодлоо нуулгүй олон нийтэд илэрхийллээ. 

Жишээ нь Америкын нийгмийн нөхцөл байдал, харилцааны судлаач, Fox News нэвтрүүлгийн хөтлөгч Sean Hannity нэвтрүүлгийнхээ үеэр “Оскарын Наадам төвийг сахисан байдлаа хэтрүүлж, үзэгчдийн сонирхлыг бууруулан, сүүлийн хэдэн жилийн хамгийн хандалт багатай наадам зохион байгууллаа” хэмээн шүүмжилжээ. 

Үнэхээр л энэ жилийн хувьд, Nielson Holdings-ын тооцооллоос авч үзвэл өмнөх жилүүдийнхээс хамаагүй бага хандалттай буюу ердөө 9.85 сая хүн Оскарын Наадмыг үзжээ. Энэ нь өмнөх жилийн үзэгчдийн тооноос 58 хувиар бага байгаа аж. 

Мөн Hannity “Оскарын Наадам ердөө өөрсдийгөө хэт дөвийлгөн үзсэн алдартнууд Америкын ард иргэдийг хэрхэн бодож сэтгэхийг чиглүүлэн удирдахдаа ашигладаг наадам болсон” хэмээн ширүүхэн хэлээтхэв. 

Үнэхээр л алдартнуудын хэт төвийг сахисан, хэтэрхий өөдрөг үзэл, цар тахлын үеийн хямралын эсрэг гэх нэртэйгээр өөрсддөө төвөг удсан үйлдлүүд үзэгчдийг далд хямралд оруулж, оюун санааг ядраах шинж тун ч нийтлэг үзэгдсэн дугаар болж өндөрлөсөн нь үнэн юм. Тэр ч бүү хэл  ALMA AWARD-ын энэ жилийн үйл ажиллагаа Оскарынхаас илүү үзэгч татсан нь бодит байдлыг илтгэх жишээ болоод байна. 

Дэлхийн дулаарал гэх мэт асуудлаас үүдэн байгалд ээлтэй байх хүн төрөлхтний шаардлага нөхцөл, арьс өнгөний үзэлд автсан гэх шүүмжлэлээс айж санаа зовсон байдал, нас барагсдыг хүндэтгэх нэн шаардлагатай хэмээн хэт хичээх, хүйсийн тэгш оролцоог хангах гэсэн бүх хичээл зүтгэл хэдий зөв ч зураасыг давж, тэр байтугай хэцүү нөхцөл байдал үүсгэсэн нь энэ байлаа. Дашрамд дурдахад өмнөх жилийн Оскарын наадмыг 23 гаруй сая үзэгч шууд хүлээн авч үзэж байсан юм. 

Мөн түүнчлэн өмнөх жилүүдийнхтэй харьцуулвал энэ жил шагнал гардсан ялагчдын дунд өнгөт арьстнуудын тоо их байгаа нь нийгэмд үүсээд байсан арьс өнгөний ялгаварлан гадуурхалтын эсрэг үйл ажиллагаа хүчээ авсантай ч холбож бодоход болохоор байсан юм. Бүр нэгэн алдартан ёслолын үйл ажиллагаанд “Цагдаа нар хар арьстныг егүүтгэсэн!” гэсэн бичигтэй хүрэм хүртэл өмссөн байсан билээ.

Гэвч аливаа зүйл сайнтай муутай байдгаас хойш гэрэл гэгээ түгээсэн хэсгүүд ч мөн олон байлаа. 

Жишээ нь анхны Ази гаралтай эмэгтэй найруулагч ШИЛДЭГ НАЙРУУЛАГЧ шагналыг хүртэж, өнгөрсөн 93 жилийн турш ганцхан эмэгтэйн байгуулсан ялалтыг 2 болгон нэмлээ. Анх удаа Муслимын шашинтай болон Солонгос гаралтай Ази жүжигчид ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ЖҮЖИГЧИН номинацид нэр дэвшиж үндэстнээр ялгаварлах асуудлын эсрэг томоохон дуу хоолойг хүргэлээ. Анх удаа Солонгос гаралтай Ази жүжигчин ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТУСЛАХ ДҮРИЙН ЖҮЖИГЧИН шагналыг хүртэж, түүхийн эхний хуудсанд нэрээ бичлээ гэх мэт. 

Дэлхий нийтээр жил ирэх тусам аливаа асуудлыг анзааран үзэж, асуудлыг шийдвэрлэх, тулгамдаад байгаа нөхцөл байдлыг засах хүсэл сонирхлын доор нэгдэн нийлэх үзэгдэл олшроод буй нь маш зөв, ахиц дэвшил гэж авч үзсэн ч болохоор зүйл ч гэлээ хэм хэмжээг давсан үйлдлүүд “НУУХЫГ НЬ АВАХ ГЭЭД НҮДИЙГ НЬ СОХЛОХ” гэдэгтэй адилаар асуудлыг улам дөвийлгөдөг талтай. 

Ямартай ч хүн төрөлхтөн цаг хугацаа явахын хэрээр илүү дээр байхыг хичээсээр, хичээл зүтгэл нь ч үр дүнгээ өгч буй. 

Харин одоо та бүхэнд ёслолын үйл ажиллагааны үеэр болон хөшигний ард өрнөж байсан мөчүүдийг хүргэж байна.

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТУСЛАХ ДҮР шагналын эзэн Daniel Kaluuya мөн тухайн киноны дууг дуулсан ШИЛДЭГ КИНОНЫ ДУУ шагналыг хүртсэн уран бүтээлчидтэйгээ зураг даруулж буй нь:

 

Минари кино багийн хамт олон ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТУСЛАХ ДҮРИЙН ЖҮЖИГЧИН шагналыг хүртэгч Youn Yuh-jung-ийн хамтаар хүлээн авалтын дараа амарч буй агшин:

 

ШИЛДЭГ ҮС ЗАСАЛТ, НҮҮР ХУВИРГАЛТ номинацид ялалт байгуулсан Ma Rainey’s Black Bottom киноны стилист хамт олон торгон агшнаа хуваалцаж буй нь:

 

Жүжигчин Reese Witherspoon хөшигний цаана Оскарын цомын хамт өөрийн дүрсээ буулгаж буй нь:

 

Шуугиан таригч Chloe Zhao Оскарын Цомыг гартаа атган гарч ирсэн нь:

П.Ундрах

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *