ОХУ-ын энергийн импортгүйгээр Герман улс 240 тэрбум ам.долларын алдагдал хүлээнэ

Хэрвээ Герман ОХУ-аас импортолдог байгалийн хий болон газрын тосонд хориг тавивал ирэх хоёр жилийн турш эдийн засгийн бүтээмж 6.5 хувиар буурч, 240 тэрбум ам.долларын алдагдал хүлээнэ гэж мэргэжилтнүүд үзжээ. Германы засгийн газарт эдийн засгийн зөвлөгөө өгдөг “Gemeinschaftsdiagnose” лхагва гарагт (2022.04.13) гаргасан тайлан энэхүү дүгнэлтийг гаргасан байна.

“Reuters” агентлагт мэдээлснээр Герман 2021 онд нийт байгалийн хийн импортын 55 хувийг ОХУ-аас авжээ. Харин энэ жилийн эхний  улиралд энэ үзүүлэлт 40 хувь болсон байна. Өнгөрсөн сард Владимир Путин гаднын орнууд байгалийн хийн төлбөрөө рублиэр хийх зарлиг гаргасан. Тэрбээр энэхүү шийдвэрийг дагаагүй орнуудын гэрээг цуцална хэмээн сүрдүүлсэн билээ. Үүнтэй холбоотой Герман улс эрчим хүчний яаралтай төлөвлөгөөг хэрэгжүүлсэн юм.

Эх сурвалж: Business Insider

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments