Украин: Оросууд манай буудайг хулгайлан зарж байна

Украины Гадаад хэргийн яамны сайд Дмитро Кулеба Орос хулгайчид Украин буудайг хулгайлан гаднын орнуудад зарж байна хэмээжээ. Тэрбээр Твиттер хуудас дээрээ “Орос хулгайчид Украины буудайг хулгайлаад онгоцон дээр ачин Босфорын хоолойгоор гарган гаднын орнуудад зарж байна” хэмээн бичсэн байна.

 

 

Даваа гарагт (2022.05.23) Крымийн хойгт байрладаг Севастополь боомт дээр Оросын чингэлэгт онгоцнууд буудай ачиж буй мэт хиймэл дагуулын зургууд цацагдсан билээ. ОХУ-ын талаас эдгээр зургийг хуурамч хэмээн үгүйсгэсэн байна. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський бямба гарагт “ОХУ ихэнх манай улсын боомтыг хаасан учир буудай, арвай, наран цэцгийн тос гэх мэт маш олон зүйлсийг далайгаар экспортлох боломжгүй болсон” хэмээсэн юм. АНУ-ын Төрийн департаментээс мэдээлснээр Украин улс эрдэнэ шишийн дөрөв дэх, буудайны тав дахь хамгийн том экспортлогч аж.

Эх сурвалж: BBC, CNN

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments