Японы эрх баригч нам парламентад олонхын суудлаа хадгална
Либерал-Ардчилсан нам /ЛАН/ тэргүүтэй Японы эрх баригч эвсэл парламентын гол танхим болох доод танхимд олонхын суудлаа хадгалах төлөвтэй байгааг “Kyodo” агентлагаас олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүн харуулжээ.
Японы парламентын доод танхимын сонгууль аравдугаар сарын 31-нд болох юм.
“Kyodo” агентлагийн мэдээлж буйгаар, ЛАН тэргүүтэй эрх баригч эвсэл Төлөөлөгчдийн танхимын 465 суудлаас дор хаяж 233-ыг нь авна. Гэхдээ эвсэл одоогийн 305 суудлаа авч үлдэх эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Ийм таамгийг мөн Японы гол сонинууд олон нийтийн дунд явуулсан санал асуулгынхаа дүнд үндэслэн дэвшүүлж байгаа юм.“Kyodo” агентлаг аравдугаар сарын 19-20-нд санал асуулга явуулсан бөгөөд улс даяар 170 мянга гаруй хүн оролцжээ.