Өнөөдөр эрэгтэй хоккейн тэмцээн эхэлнэ

“Бээжин-2022” Өвлийн олимпын XXIV наадмын 5 дахь өдөр буюу хоёрдугаар сарын 9-нд цагаан олимпын 6 багц медалийн эзэд тодорно.

 УУЛЫН ЦАНА

10:15 цагаас эмэгтэйчүүдийн слаломын урьдчилсан шат явагдах бөгөөд 13:45-аас медалийн төлөөх уралдаан эхлэх хуваарьтай байна.

КЁРЛИНГ

Өнөөдрөөс эрэгтэйчүүдийн тэмцээний урьдчилсан шат эхэлж байна.

20:05 Дани-Канад

20:05 АНУ-Оросын ҮОХ

20:05 Норвеги-Швейцар

20:05 БНХАУ-Швед

ФРИСТАЙЛ

 Эрэгтэйчүүдийн биг эйр төрлийн урьдчилсан шат 11:00 цагаас эхлэх бөгөөд 11:45-д медалийн төлөөх өрсөлдөөн эхэлнэ.

ХОККЕЙ

Өвлийн олимпын үзүүштэй төрлийн нэг эрэгтэйчүүдийн хоккейн тэмцээн өнөөдөр эхэлж байна.

16:40  Оросын ҮОХ – Швейцар /В/ хэсэг

21:10 Чех-Дани /В/ хэсэг

ЧАРГА

Эрэгтэйчүүдийн хос төрлийн аваргууд Яньчин дахь National Sliding Center-т тодорно. Урьдчилсан шат 20:20 цагт, финалын уралдаан 21:35 цагт эхлэх юм.

 ЦАНЫН ХОЁР ТӨРӨЛТ

Хувийн normal hill төрөл болон 10 км-ийн аваргууд өнөөдөр тодорно. Энэ төрөлд тамирчид трамплинаас харайхаас гадна 10 км цанаар уралдаж, нийлбэр дүнгээр медальтнуудыг тодруулах юм. 16:00 цагт трамплины тэмцээн явагдах бол 19:00 цагт цанын уралдаан эхэлнэ.

ШОРТ ТРЕК

Эрэгтэйчүүдийн 1500 метрийн уралдаан өнөөдөр болно. 19:00 цагаас хасагдах шатны уралдаанууд эхэлж, 21:20-д финал явагдах хуваарьтай байна.

СНОУБОРД

Эмэгтэйчүүдийн кросс төрлийн медаль эздээ олох өдөр. 14:30-аас ⅛ шигшээ эхлэх бөгөөд 15:45-д финалын уралдаан болох юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *