Араб эмэгтэйн хувцас өмссөн Африкчууд Дубайн баян улс руу хууль бусаар нэвтрэх гэж байжээ
Араб эмэгтэй мэт зүсээ хувиргасан африк эрчүүд Дубайн баян улс руу хууль бусаар нэвтрэхийг завдаад баригджээ. Эрчүүд нүүрэндээ зузаан будалт хийж, арабын уламжлалт хувцас өмссөн байна. Өнгөлөн далдлалт хийсэн ч, араб эмэгтэйчүүд биш гэдэг нь харваас илт байсан тухай цагдаа нар мэдээлсэн аж.
Тэд өгсөн мэдүүлэгтээ: “Арабын цэцэглэн хөгжиж буй оронд өөрсдийгөө илүү сайн сайхан амьдруулах итгэл найдвараар Дубайд хүрэхийг хичээсэн” гэх зүйлсийг хэлсэн байна. Тэднийг эх оронд нь буцаахаар ажиллаж байгаа аж.
Л.УЧРАЛ
Рентгэн ээр шалгадаг гээд хэлчихгүй дэ