ОХУ болон Беларусийн тамирчдыг Wimbledon-д оролцохыг хоригложээ

Украины дайны улмаас ОХУ болон Беларусийн теннисчдийг Wimbledon тэмцээнд оролцохыг хориглосон байна. Ингэснээр дэлхийд эрэгтэй тамирчид дундаа чансаагаараа хоёрт бичигддэг ОХУ-ын Даниил Медведев болон эмэгтэйчүүдийн дөрөвт жагсдаг Беларусийн Арина Сабаленка нар энэ жилийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжгүй боллоо.

Wimbledon нь дэлхийн анхны теннисний аварга шалгаруулах тэмцээн бөгөөд 2022 оны шагналын сан 35 сая фунт стерлингээр тогтжээ. Энэ жилийн наадам зургаадугаар сарын 27-ноос долдугаар сарын 10 хүртэл үргэлжилнэ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков үүний талаар мэдэгдэл хийхдээ “ОХУ бол теннисний спорт сайн хөгжсөн орон. Манай тамирчид дэлхийн чансаанд дээгүүр бичигддэг. Ингэж хориг тогтоох нь тэдэнд л хохиролтой хэмээсэн байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments