Та залхуурал бус сэтгэл гутралаар шаналж байж болзошгүй 6 шинж тэмдэг

Та хааяа юу ч хийлгүй орондоо хэвтээд, ямар ч хариуцлага, үүрэг даалгавар хүлээн авалгүй бүхэл өдрийг өнгөрүүлмээр байдаг уу?

Бид бүгд л аль нэг үедээ ядарч, залхаж, эрч хүчээ алдаж үзсэн байдаг. Ажил хийх хүсэл сонирхол төрөхөө больж, зүгээр л бүх зүйлийг хойноо хаяад зугтмаар байдаг үеүддээ бид өөрсдийгөө буруутгаж, гэмшдэг. Учир нь орчин үеийн нийгэм тэр чигтээ амжилт ололт, сэтгэл ханамж, хөрөнгө мөнгөний хамааралтай болсонтой холбоотой юм.  

Гэхдээ хэрвээ юу ч хийлгүй орондоо шигдэж өнгөрүүлэхийг хүсдэг учир шалтгаан тань та залхуурсандаа биш далд хэлбэрийн сэтгэл гутралаар шаналж байгаагийн дохио бол яах вэ? 

Хэрвээ танд эдгээр мэдрэмж нэг бус удаа төрж, олон давтамжтай анзаарагдаж эхэлвэл мэргэжлийн сэтгэл зүйчид хандан оношлуулж, сэтгэлзүйн зөвөлгөө аваарай. 

Залхуурч буй мэдрэмжээ ялан дийлж чадахгүй байх

Бид ихэнхдээ хэт удаан хугацаанд, ачаалалтай ажилласнаар эсвэл ямар нэгэн шалтгааны улмаас стрессдсэн үедээ хойш сууж эхэлдэг. Энэ бүхэн ердөө л ийм амархан байх тохиолдолд та ямар нэгэн эрч хүч өгөх яриа сонсож, хийх зүйлсийнхээ жагсаалтыг гаргаж, дасгал хөдөлгөөн хийж эрч хүчээ нөхөж болох юм. Гэвч энэ бүхэн сэтгэл гутрал байх тохиолдолд нөхцөл байдал өөр байдаг. Сэтгэл гутралыг хэн ч сонгож өвчилдөггүй. Хэрвээ уг мэдрэмжийг ялан дийлэх сэдэл ч төрөлгүйгээр, ядарч бас залхуурч байна гэж өөрийгөө дүгнэж байвал та өөрийн сэтгэл зүйн байр байдлын тухай дахин нэг бодоод үзээрэй. 

Юу ч таныг хөгжөөж чадахгүй байх

Ямар нэгэн тодорхой учир шалтгаангүйгээр, гэнэтийн байдлаар та ганцаардал, гуниг, итгэл найдвараа алдсан мэт мэдрэмжүүдийг авдаг уу? Найз нөхөдтэйгөө гадуур зугаалж, сайн унтаж амарч, амттай хоол идсэн ч юу ч таныг дээрдүүлэхгүй байгаа мэт санагддаг уу? Далд хэлбэрийн сэтгэл гутралтай тэмцэж байх үед хийх дуртай байсан зүйл, таашаал авдаг байсан аливаа үйлдлийн тань аль нь ч таныг өмнөх шиг ээ хөгжөөж чадахаа больдог. 

Танд юу ч сонирхолтой санагдахаа больдог

Америкын Сэтгэл Судлалын Үндэсний Хүрээлэнгийн гаргасан судалгаагаар сэтгэл гутралд өртсөн хүмүүсийн 90 гаруй хувь нь өөрийн хүсэл сонирхол, хоббиноосоо таашаал авахаа больсон байдаг гэжээ. Үүнээсээ болоод үр бүтээлгүй байгаадаа улам сэтгэлээр унаж, сэтгэл гурал гүнзгийрдэг байна. Та зөвхөн өөрийнхөө гадуур хана босгож, аливаа үйл явдал, нийгмийн амьдралаас өөрийгөө тусгаарлахыг хүсдэг болсон гэхэд бурууудахгүй бол сэтгэлзүйдээ анхаарч үзэхийг зөвлөж байна. 

Бүх зүйл таны уирдлагаас гарсан мэт санагдана

Залхуурал, хойш суултаа хянаж чадахаа болиод, зохион байгуулалт хийе гэсэн ч гарт чинь багтахгүй байна уу? Учраа олохоо больж, ганцаараа бүхнийг зохицуулж чадахаа байсан уу? Магадгүй энэ таны сэтгэл зүйд ямар нэг зүйл буруу байна гэдгийг харуулж байж болох юм. 

Аливаад эрс тэс хариу үйлдэл үзүүлэх

Та кино үзээд хөгжилтэй бус хэсэг дээр инээж, харин хамгийн аз жаргалтай хэсэг дээр гуниглаж, уйлах гэх мэт хариу үйлдэл үзүүлдэг үү? Таны бухимдал төрөх ёстой үед хүлцэнгүй загнаж, бүх зүйл хэвийн байхад бухимдан уцаарлах гэх мэт. Энэ нь таны дотоод сэтгэл санааны байдал өөрийгөө зөв голдирлоос гарч, буруу байдлаар ажиллаад байгаагаа илэрхийлж буй нь юм. 

Учир шалтгаан хайсан ч олдохгүй хэрнээ үргэлж ямар нэг зүйлд сэтгэл дундуур байх

Ихэнхдээ та өөртөө ямагт сэтгэл дундуур байх бөгөөд үүнээсээ болж аливааг хийж бүтээх итгэл найдвар сулардаг. Өөрийн хийж чадах хэмжээний зүйлсээс сүрдэн айж, дутуу үнэлэгдсээр тухайн нөхцөлдөө дасдаг бөгөөд үүнийгээ ч засаж чадалгүй шаналах нь нийтлэг үзэгдэл юм.

Энэ бүхнийг уншаад та “Сэтгэл гутрал хаанаас үүсдэг юм бэ?” гэж асуухыг хүсэж байна уу? Үнэндээ сэтгэл гутрал яаж, яг ямар учир шалгаанаар үүсдгийг сэтгэл зүйчид олж мэдэж чадаагүй юм. Гэхдээ бидний мэдэх цор ганц үнэн бол сэтгэл гутрал яавч үндсэн нэг шалтгаанаас урган гардаггүй бөгөөд хэд хэдэн тодорхой үүсэл байдаг байна. 

Хэрвээ та өөрөө болон таны ойр дотны хүмүүс эдгээр шинж тэмдгийг үзүүлж байвал заавал мэрэгжлийн сэтгэл зүйчид хандан эмчилгээ авах хэрэгтэй санаарай. Таны сэтгэлзүй бол биед чинь байх хамгийн чухал эрхтэн. 

Эх Сурвалж: psych2go YouTube channel

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments